Үйлчилгээний дүрэм
Нэг. Нийтлэг үндэслэл
- Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Түвшин электроникс ХХК"-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг www.tuvshin.mn вэбсайтаар дамжуулан борлуулах, хүргэх болон хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
- Энэхүү журам нь хэрэглэгч худалдаа хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
- Энэхүү үйлчилгээний журмын хэрэгжилтэнд “Түвшин электроникс ХХК” болон түүний салбар компаниуд /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ нар хамтран хяналт тавина.
- www.tuvshin.mn нь зөвхөн интернетээр дамжуулан худалдаа үйлчилгээ явуулах зорилготой байнгын ажиллагаатай вэбсайт байна.
- www.tuvshin.mn онлайн худалдааны вэбсайт нь 24 цагийн ажиллагаатай байна.
- “tuvshin.mn” тэмдэгт нь Түвшин электроникс ХХК – ийн өмч байх бөгөөд энэхүү вэбсайтын нэр, лого, загвар, баннер зэргийг олшруулах болон өөр бусад зорилгоор ашиглахыг хориглоно.
- Байгууллага тухайн вэбсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
- Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шүүмж зэргийг вэбсайтын журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно. Үүнд:
- “Компани” гэдэгт www.tuvshin.mn вэбсайтыг өмчлөгч “Түвшин электроникс” ХХК-ийг
- “Хэрэглэгч” гэдэгт www.tuvshin.mn сайтад бүртгүүлсэн этгээдийг;
- “Захиалагч” гэдэгт www.tuvshin.mn вэб сайтаас худалдан авалт хийхээр захиалга үүсгэж, баталгаажуулсан этгээдийг;
- “Вэбсайт” гэж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг үзүүлж буй албан цахим хуудас https://tuvshin.mn/ -г тус тус ойлгоно
- Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.
Хоёр. Захиалга баталгаажуулалт
- Хэрэглэгч “tuvshin.mn” цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт, хэдэн удаа ч захиалга хийж болно.
- Хэрэглэгч өөрийн facebook хаяг болон цахим хаягаараа бүртгэл үүсгэн худалдан авалт хийх боломжтой.
- Вэбсайт нь хэрэглэгч захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу захиалгын нийт үнийн дүнг 100 хувь шилжүүлснээр урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
- Вэбсайт нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
- Вэбсайт нь хэрэглэгчийн захиалгын төлбөр албан ёсны дансанд зааврын дагуу үнэн зөв хийгдсэн тохиолдолд тухайн захиалгыг албан ёсоор баталгаажсан гэж үзнэ.
- Захиалга хийх, төлбөрийг шилжүүлэх, бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан болон гар утсанд Вэбсайт-c мэдэгдэл илгээнэ.
- Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.
- Хэрэглэгч нь худалдан авалтын захиалгатай холбоотой асуудлаар ажлын өдрүүдэд 09:00-20:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд tuvshin.mn пэйж хуудас, вебсайтын чат болон 7777-4343 /1/ утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах боломжтой.
Гурав. Үнэ ба төлбөр
- Вэбсайтад байрласан бараа үйлчилгээний үнэ нь банкны шимтгэл, хураамж (qpay, socialpay г.м), НӨАТ нэмэгдсэн эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.
- Хэрэглэгч төлбөрийн дараах хэлбэрүүдээр www.tuvshin.mn -с худалдан авах боломжтой ба интернет банк, мобайл банкаар төлбөр хийх, эсвэл QR код уншуулах тохиолдолд гүйлгээний утга дээр өөрийн захиалгын дугаар, утасны дугаарыг заавал бичнэ.
- Интернет банк болон мобайл банкаар төлбөрөө шилжүүлэх
- QR код уншуулах
- Бүх банкны зээлийн, олон улсын болон энгийн картаа ашиглан төлбөрөө төлөх
- Qpay
- Pocket хувааж төлөх
- Socialpay
- Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Компани захиалгын мэдээллийг илгээхдээ захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг хэрэглэгчдэд дэлгэрэнгүй хүргэнэ.
- Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний Бүртгэл” хэсгээс өөрийн захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
- Захиалга хийгдсэнээс хойш 8 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
- Хэрэглэгч ирж буй бараанаас урьдчилж захиалах боломжтой ба урьдчилсан захиалга хийхдээ төлбөрөө 100 хувь шилжүүлсэн тохиолдолд урьдчилсан захиалга хүчин төгөлдөр баталгаажна.
- Хэрэглэгч вэбсайтд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд төлбөр төлөгдсний дараа захиалгаа цуцлах тохиолдолд хэрэглэгчийн төлбөрийг буцаалтын нөхцлийн дагуу шилжүүлнэ.
- Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд Вэбсайт нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
- Вэбсайт-д барааны албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой.
- Вэбсайт нь 3.6-д заасан нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрэглэгчид захиалгаа баталгаажуулах 8 цагийн хугацааг олгож байгаа бөгөөд захиалгын төлбөр хийгдэж, захиалгаа баталгаажуулсны дараа Хэрэглэгч нь захиалгыг хүчингүйд тооцох, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.
- Захиалга буцаах үед хэрэглэгчид захиалгын төлбөрийг буцаан шилжүүлэхдээ ашигласан төлбөрийн хэрэгслийн сонголтоос хамааран тухайн банк болон ББСБ-н нөхцлийн дагуу гүйлгээний шимтгэл 1-6,5%-ийг хасч буцаан шилжүүлнэ.
Дөрөв. Бараа солих ба буцаалт
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг баталгаажуулах хугацаа 1 хоног буюу 24 цаг байна. Худалдан авагч сэтгэл ханамжийн баталгааны хугацаанд буруу сонголт хийсэн бараагаа (хэмжээ, өнгө, гаднах үзэмж г.м) өөр бараагаар сольж авч болно. Бараагаа буцаан өөр бараагаар солих үед дараах шаардлагыг хангасан байна
- Ашиглаж хэрэглээгүй байх,
- Шинэлэг байдлаа алдаагүй байх,
- Иж бүрдэл бүрэн бүтэн байх,
- Гаднах хайрцаг, сав, баглаа боодол бүрэн бүтэн ба хэрвээ эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд гарах зардлыг худалдан авагч хариуцна. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг захиалгын төлбөрийг төлсөн болон тус захиалгыг буцаах, цуцлах тохиолдолд буцаалтын нөхцлийн дагуу шийдвэрлэнэ.
- Хүргэж өгсөн бараа үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын гэмтэлтэй тохиолдолд шинэ эсвэл ижил бараагаар үнэ төлбөргүй сольж өгөх бөгөөд хүргэлтийн төлбөрийг байгууллага бүрэн хариуцна.
- Худалдан авагчийн буруугаас шалтгаалан буцаах тохиолдолд электрон бараан дээр үнийн дүнгийн 3-15%-тай тэнцэх, Зурагтын засвар үйлчилгээ хийсэн тохиололд буцааж байгаа бол 10-15%-н шимтгэлийг суутгах ба барааг буцааж хүлээж авснаас хойш ажлын 15 хоногт багтаан худалдан авагчийн данс руу шилжүүлнэ.
- Буцаалтын үнийн дүнгээс гүйлгээний нэмэлт шимтгэл /банкны шимтгэл хураамж (qpay, socialpay г.м), 1% - ийг хасч шилжүүлнэ.
- Хэрэв бараа болон үйлчилгээг Pocketzero төлбөрийн нөхцөлөөр төлсөн бол буцаалтын үнийн дүнгээс ББСБ-н нэмэлт шимтгэл 6,5%-ийг хасч шилжүүлнэ
- Барааны хүргэлт, захиалгат үйлчилгээ, дуудлагын үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд захиалагч бүрэн хариуцна
Тав. Хүргэлтийн үйлчилгээний нөхцөл
- Вэбсайт нь хүргэлтийн үйлчилгээг зөвхөн Улаанбаатар хотод үзүүлэх ба хэрэглэгчийн хүсэлтээр орон нутагт хүргэх тохиолдолд орон нутгийн унаанд дамжуулан хүлээлгэн өгөх ба дамжуулан хүргүүлснээс үүдсэн эрсдийг хариуцахгүй болно.
- Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 24-48 цагт хүргэнэ.
- Хэрэглэгч вэбсайтаас бараа үйлчилгээ захиалан хүргүүлэхдээ хүргэлтийн хаягийг үнэн зөв, дэлгэрэнгүй бичих мөн холбоо барих өөрийн болон хоёрдогч гар утасны дугаарыг бичиж үлдээх ба шаардлагатай үед хүргэлтийн ажилтан залгахад дуудлага хүлээн авах үүрэгтэй.
- Бараа захиалгын тээвэрлэлт, хүргэлтийг "Pick Pack" ХХК хүргэлтийн мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул хүргэлтийн явцад захиалсан бараа гэмтэл, сэвтэлтэй ирсэн тохиолдолд дээрх байгууллага бүрэн хариуцаж арга хэмжээ авна..
- Хот доторх хүргэлт нь хотын дараах хязгааруудад хийгдэнэ:
- СХД: 22-ын товчоо, Орбит, Толгойт,Баянхошуу
- ЧД: Чингэлтэй, 7 буудал
- СБД: Дамбадаржаа
- БЗД: Улиастай, Баянзүрхийн товчоо
- ХУД: Нисэх буудлын дэргэдэх товчоонууд гэсэн цэгүүдээр тогтооно.
- Вэбсайт нь хот доторх хүргэлт болон хотоос гадагш хүргэлтийн төлбөр болон хугацааны хувьд барааны овор хэмжээ, тээвэрлэлтийн нөхцөл, хотын бүсчлэлээс хамааруулж тогтоосон “Түвшин электроникс" ХХК-ны үнэ тариф, хугацааг мөрдөнө.
- Бараа хүргэгч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө хүлээн авагчийн утасны дугаар мэдээллийг шалгана. Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж баталгаат засварын хуудсыг худалдан авагчид хүлээлгэн өгнө.
- Худалдан авагч нь барааны худалдан авсан барааны бүрэн байдал, иж бүрдэл, тээвэрлэлтийн гэмтэл болон дагалдах бэлэг урамшууллыг шалгаж хүлээж авсны дараа хүргэлтийн баримт дээр гарын үсэг зурснаар бүрэн бүтэн хүлээн авсанд тооцно.
- Худалдан авагч хүргэлтээ ямар нэг шалтгаанаар аваагүй /утсаа аваагүй, хүргэлтийн хаягт очиход хүлээн авах боломжгүй байх г.м /тохиолдолд хүргэлт дараагийн өдөрт шилжүүлнэ.
- Онлайн зээлээр худалдан авсан Хэрэглэгч зээлийн гэрээн дээр баталгаат гарын үсэг зурах шаардлагатай тул тухайн зээл гаргач өөрөө хүргэлтийн бараа бүтээгдэхүүнээ хүлээн авах үүрэгтэй.
- Хүргэлт гарсанаас хойш хүргэлтийг цуцалбал барааны үнийн дүнг буцаах бөгөөд хүргэлтийн үнийг буцаах боломжгүй
Зургаа. Давагдашгүй хүчин зүйлс
- Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тодорхой хугацаагаар хүргэлтийн хугацаа хойшлогдож болно. Компани нөхцөл байдлаас шалтгаалан хүргэлтийн хугацаа хойшлогдсон талаар болон хүргэх боломжтой хугацааг хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
Долоо: Бусад заалт
- Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
- Вэбсайт нь үйлчилгээний нөхцөлдөө өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр нийтэд нээлттэй байршуулах ба Хэрэглэгч худалдан авалт хийх бүртээ үйлчилгээний нөхцөлтэй танилцах үүрэг хүлээнэ.
- Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэл өмнөх үйлчилгээний нөхцлийг үндэслэх ба бусад тохиолдолд шинэ нөхцлийг хүчин төгөлдөрт тооцох болно.