2025 ОНЫ ШИЛДЭГ "6" УХААЛАГ ЗУРАГТ-TUVSHIN ELECTRONICS SERVICE Зурагт засварын төв

2025-08-12

Бүх шинэ 4K телевизүүд нь өөрийн ухаалаг платформтой бөгөөд энэ нь төрөл бүрийн боломжууд болон аппликейшнүүдийг агуулдаг. Зарим үйлдвэрлэгчид өөрийн гэсэн тусгай платформыг ашиглахыг илүүд үздэг бол зарим нь Google TV, Android, эсвэл Roku зэрэг гуравдагч талын системийг нэгтгэхийг илүүд үздэг. Аль ч ухаалаг платформ байлаа гэсэн, бүх гол стриминг апп-уудыг агуулдаг тул Netflix, Disney+, Prime Video зэрэг үйлчилгээний апп-уудыг та бүх орчин үеийн телевизээс олох боломжтой. Гэхдээ ухаалаг интерфейсийн боломж нь зөвхөн апп байгаа эсэхээс хамаараад зогсохгүй, өөр олон хүчин зүйлсээс шалтгаалдаг.

Тодорхой телевизийн ухаалаг интерфейсийг хэрэглэхэд ямар хялбар, түүний цэсүүд хэр хурдан хариу үйлдэл үзүүлдгийг туршиж шалгасан байна. Үүнд апп нээхэд зарцуулах хугацаа болон тодрол зэрэг тохиргоог өөрчлөхөд хэр хугацаа шаардлагатайг хэмждэг. Ухаалаг интерфейсүүд ихэвчлэн зар сурталчилгаагаар дүүрсэн байдаг тул эдгээр зарууд хэрэглээнд ямар түвшинд саад болж буйг, мөн хэрэглэгч тэдгээрийг унтрааж болдог эсэхийг шалгадаг. Үүнээс гадна телевиз нь кастинг дэмждэг эсэх, USB тоглуулах боломжтой эсэх, мөн багцад багтсан далгадах удирдлага (remote) хэр үр дүнтэй ажилладаг зэргийг туршдаг. Гэсэн хэдий ч зөвхөн ухаалаг платформ дээр тулгуурлан телевиз сонгох нь тохиромжгүй — та мөн сайн дүрсний чанартай төхөөрөмж авахыг эрмэлздэг шүү дээ. 

Доорх шилдэг ухаалаг телевизүүдийг зөвлөж байна. Мөн кино үзэхэд хамгийн тохиромжтой телевизүүд, хамгийн шилдэг 4K телевизүүд, хамгийн сайн дуугаралттай телевизүүд гэсэн жагсаалтуудыг үзүүлье. 

ХАМГИЙН ШИЛДЭГ УХААЛАГ ЗУРАГТ "Samsung S95F OLED"

Хамгийн шилдэг ухаалаг ТВ бол Samsung S95F OLED юм. Энэ бол Bixby болон Alexa дуут туслахуудыг дэмжих зэрэг олон ухаалаг функц бүхий ТВ юм. Tizen ухаалаг үйлдлийн систем нь хурдан, хэрэглэхэд хялбар бөгөөд стриминг хийх програмуудын асар том сонголттой. Дэлгэцийн хажуу талаас харж байгаа бол зурагтын зургийн чанар муудна гэж санаа зовох хэрэггүй юм. 

Энэ OLED телевиз нь бусад OLED-ийн адил төгс хар өнгийн түвшний ачаар харанхуй өрөөнд гайхалтай дүрслэл үзүүлдэг. Мөн гэрэлтэй орчинд ч гологдохгүй — учир нь өндөр түвшний тодрол, дээд зэрэглэлийн гэрэл ойлголт бууруулах чадварын хослол нь дэлгэц дээрх тусгалыг санаа зоволтгүй үзэх боломж олгодог. Орчин үеийн тоглоомын бүх чухал боломжуудаар ч тоноглогдсон тул дөрвөн HDMI оролт бүрээр 2.1 стандартыг дамжуулалт, 4K@165Hz хүртэлх дүрс, VRR дэмжлэгтэй. Цорын ганц сул тал нь Dolby Vision форматыг дэмждэггүй явдал бөгөөд энэ нь зарим гэрийн театрын сонирхогчдод таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ HDR10+ хэмээх ижил төстэй форматыг дэмждэг учир санаа зовох шаардлагагүй.

Дундаас дээгүүр зэрэглэлийн хамгийн сайн ухаалаг ТВ "Samsung S90F OLED"

Хэрэв та Samsung S95F OLED-ийг сонирхож  байгаа ч үнийн хувьд таны төсөвт багтахгүй байвал Samsung S90F OLED-ийг сонгоорой. Энэ загвар нь илүү үнэтэй хувилбар шигээ матт бүрхүүл ашигладаггүй бөгөөд нийт тодрол нь тийм ч өндөр биш ч гэлээ, тусгалыг багасгах тал дээр сайн ажилладаг бөгөөд дунд зэрэг гэрэлтэй өрөөнд SDR дүрслэл үзүүлэхэд хангалттай тод байна. 55, 65, 77 инчийн хувилбарууд нь QD-OLED дэлгэцтэй тул өнгө нь маш тод, хар өнгө нь гүн, HDR контент дээрх тод хэсгүүд онцгой ялгарч харагддаг тул гэрийн театрт маш сэтгэл ханамжтай үзэх боломж олгодог. Мөн S95F шиг өргөн харах өнцөгтэй тул том зочны өрөөнд ч тохиромжтой.

Samsung-ын Slim One Connect Box багтаагүй ч S90F нь 4 HDMI 2.1 оролттой, 4K@144Hz болон VRR-ийг дэмждэг тул орчин үеийн тоглоомын боломжуудаас хоцрохгүй. S95F болон бүх Samsung телевизүүдийн адил Dolby Vision-ийг дэмждэггүй ч HDR10+ багтсан тул төстэй HDR туршлагыг санал болгодог. Мөн энэ нь S95F-тэй яг адилхан Samsung-ын Tizen OS үйлдлийн системийг ашигладаг тул үзэх контент олоход маш амархан. Гэхдээ 42, 48, 83 инчийн хувилбарууд нь өнгөний хувьд бага зэрэг сул WOLED дэлгэц ашигладаг бөгөөд энэ нь таны амьдарч буй бүс нутагт харилцан адилгүй байж болно гэдгийг анхаараарай

 

ШИЛДЭГ ДУНД ЗЭРЭГЛЭЛИЙН УХААЛАГ ЗУРАГТ "TCL QM8K"

Хэрэв дээр дурдсан Samsung OLED загварууд танд хэт үнэтэй санагдаж байгаа бол, эсвэл зүгээр л Mini LED технологитой загвар сонирхож байвал TCL QM8K бол маш сайн сонголт юм. 

Энэ нь зөвхөн  “дунд зэрэглэлийн шилдэг ухаалаг телевиз” гэж нэрлэсэн загвар төдийгүй, хямд худалдаж авч болох хамгийн шилдэг Mini LED телевизүүдийн нэг юм. Google TV үйлдлийн системээр ажилладаг тул асар олон төрлийн апп, тоглоомын сонголттой бөгөөд дуу хоолойгоор удирдах боломжтой, хэрэглэхэд хялбар ухаалаг интерфэйстэй. OLED шиг төгс хар өнгийг гаргахгүй ч, бүдэгрүүлэх технологийн ачаар маш гүн дүрслэлтэй. Мөн зах зээл дээрх хамгийн өндөр тодролтой сонголтуудын нэг бөгөөд тусгал багасгах чадвар нь сайн тул маш их гэрэлтэй өрөөнд ч гялбааг төвөггүй дардаг. Хүчтэй өнгөний өргөн хүрээг харуулах тул ямар ч өрөөнд үзэмжтэй харагдах олон талын хэрэглээтэй телевиз юм.

Samsung загваруудаас ялгаатай нь энэ нь зөвхөн хоёр HDMI 2.1 оролттой бөгөөд олон тоглоомын консолтой хүмүүст бага зэрэг хязгаарлагдмал байж болно. Гэхдээ эдгээр хоёр оролт нь 4K@144Hz болон VRR-ийг дэмждэг тул Xbox, PlayStation эсвэл Switch 2-оос бүрэн дүүрэн АШИГЛАХ боломжтой. Энэ телевиз нь Dolby Vision болон HDR10+ аль аль форматыг дэмждэг тул таны контент ямар HDR хэлбэртэй ч бай, та бүрэн үзэх боломжтой. Харах өнцгийн хувьд дэлгэцээс жаахан хажуу тийш байрласан буйдан, сандалд хангалттай боловч илүү огцом өнцгөөс дүрсний чанар буурах хандлагатай тул маш том өрөөнд хэрэглэхэд ТӨВӨГТЭЙ байж болно.

ШИЛДЭГ ДУНДААС ДООГУУР ЗЭРЭГЛЭЛИЙН УХААЛАГ ЗУРАГТ "TCL QM7K"

TCL QM7K бол ДУНДААС ДООГУУР зэрэглэлийн шилдэг ухаалаг телевиз юм. Энэ нь илүү үнэтэй TCL QM8K загвартай адил Google TV үйлдлийн системийн хувилбараар ажилладаг бөгөөд боломжийн ихэнхийг нь багтаасан. Тус телевиз нь TCL-ийн дээд зэрэглэлийн загвараас арай бүдэг боловч, гялбааг дарахад хангалттай тодролтой тул гэрэлтэй өрөөнд асуудалгүй. Хар өнгө нь бараг адилхан гүн, хүчтэй, ялангуяа харанхуй орчинд сайн харагддаг ч тод хэсэг болон хадмал орчуулгын эргэн тойронд гэрэл цацрах (halo) үзэгдэл арай илүү мэдэгдэнэ. HDR горимд QM8K-ээс мэдэгдэхүйц бүдэг боловч тод хэсгүүд нь хангалттай онцгойрч, ялангуяа телевизийн тод, өнгөлөг дүрслэлтэй хослох үед үзэх туршлагыг сэтгэл хөдөлгөм болгодог. Харамсалтай нь харах өнцөг нарийн тул аль болох дэлгэцийн төв хэсэгт сууж үзэх нь хамгийн тохиромжтой.

Энэ загвар нь зөвхөн дүрсний чанараараа сайн байгаад зогсохгүй, орчин үеийн тоглоомын олон боломжуудыг санал болгодог. Хоёр HDMI 2.1 оролттой бөгөөд 4K@144Hz, 1080p@288Hz, VRR-ийг дэмждэг тул консол болон PC тоглоом сонирхогчдод хоёуланд нь маш сайн сонголт болно. Мөн HDR10+ болон Dolby Vision аль алиныг нь дэмждэг тул таны контент ямар HDR форматтай байсан ч бүрэн үзэх боломжтой. Хэрэв та сайн дүрсний чанар, олон боломжийг нэг дор агуулсан телевизийг өндөр зардал гаргалгүй авахыг хүсвэл QM7K бол маш зөв сонголт юм.

Хамгийн боломжийн үнэтэй шилдэг ухаалаг ТВ "TCL QM6K" 

Хэрэв та TCL QM7K-ийн боломжуудыг таашааж байгаа ч арай хямд үнэтэй загвар хайж байгаа бол TCL QM6K бол найдвартай хувилбар юм. Дүрсний чанарын хувьд дээд зэрэглэлийн загварт хүрэхгүй ч ихэнх хүнд сэтгэл ханамжтай, тааламжтай дүрс үзүүлнэ. Өнгөнүүд нь QM7K-ээс арай даруухан боловч хангалттай тод, бүдгэрсэн мэт харагдахгүй. Хар өнгө нь тийм ч хүчтэй биш ч, ангиллын хувьд хангалттай гүн тул дүрсэнд мэдэгдэхүйц гүнзгийрэл өгнө. Харин HDR горимд тодрол арай бага тул кино, нэвтрүүлэг, тоглоомын тод хэсгүүд төдийлөн онцгойрохгүй. Гэсэн ч нийтдээ HDR туршлага нь боломжийн сайн. 

Илүү үнэтэй хувилбарын үндсэн боломжууд энд ч мөн бий: хоёр HDMI 2.1 оролт, 4K@144Hz, 1080p@288Hz, VRR, Dolby Vision, HDR10+ дэмжлэгтэй тул дүрсний чанарын түвшин бага зэрэг доогуур байсан ч боломжууд нь яг адил. Мөн адилхан Google TV үйлдлийн системээр ажилладаг тул дуу хоолойгоор удирдах боломжтой, өргөн сонголттой апп болон тоглоомын санг ашиглах боломжтой. Sony, LG, Samsung зэрэг илүү нэр хүндтэй брэндүүдийн ижил төрлийн загварууд нь ихэвчлэн илүү үнэтэй бөгөөд боломжийн хувьд илт бага байдаг тул энэ телевиз үнийн ангилалд үнэхээр онцгойрон ялгардаг. 

ХАМГИЙН ШИЛДЭГ ХЯМД УХААЛАГ ЗУРАГТ "TCL Q651G"

Хэрэв таны төсөв хязгаарлагдмал, хуучин стриминг төхөөрөмжөө ашиглалтаас гаргаж, боломжийн ухаалаг телевиз авахыг хүсэж байгаа бол TCL Q651G-ийг сонгоорой. Дүрсний чанар нь онц гайхуулам биш ч, энэ жагсаалтад багтсан бусад TCL загваруудын адил Google TV үйлдлийн системтэй. Ингэснээр та өргөн сонголттой апп, тоглоомын санг ашиглах, цэгцтэй нүүр хуудасны интерфэйс болон дуу хоолойгоор удирдах боломжтой болно. Харамсалтай нь, энэ бол жагсаалт дахь цорын ганц (local dimming)-гүй загвар учир хар өнгө нь сааралдуу харагдаж, дүрс нийтдээ жигд, хавтгай санагдаж магадгүй. Тод өнгөнүүд арай сул, бараан өнгөнүүд гүн биш ч, өргөн өнгөний хүрээ үзүүлдэг тул зураг бүрэн бүдгэрсэн мэт харагдахгүй. Гэвч тодрол нь хангалтгүй тул HDR контентын тод хэсгүүд онцгойрохгүй. Харин SDR горимд дунд зэрэг гэрэлтэй өрөөнд хэрэглэхэд хангалттай тодролтой бөгөөд тусгал хэт төвөг учруулахгүй. Гэхдээ маш гэрэлтэй орчинд дэлгэц дээрх тусгал маш тод харагддаг тул үзэгдэх байдал нь мууддаг.

Энэ загварын бусад хямд үнэтэй телевизүүдээс ялгарах нэг чухал давуу тал нь тоглоомыг дэмжлэг юм. 1080p болон 1440p@120Hz нягтаршилд VRR-тэй ажилладаг тул бага төсөвтэй тоглоом сонирхогчид 4K-аас доогуур нягтаршилтай ч 120 fps хурдтай, дэлгэцийн тасралт багатай тоглоом тоглох боломжтой. Мөн HDMI 2.0 оролтоор 4K@60Hz дэмждэг тул илүү тод, нарийвчилсан дүрс үзэх боломжтой. Дүрсний чанар нь анхнаасаа төгс биш тул нарийн харах өнцөгтэйгээс шалтгаалж хажуу талаас харахад дүрс сул, тааруухан харагдана. Тиймээс хамгийн сайн дүрсний чанарыг авахын тулд дэлгэцийн яг урд талаас үзэх нь зүйтэй.

Зурагтын засвар үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 77774343, 99262003 дугаарт холбогдоорой

Түвшин Электроникс зурагт засварын төрөлжсөн төв


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах