ЗУРАГТ (телевизор)-н ХӨГЖЛИЙН ТУХАЙ
2025-04-30БИДНИЙ САЙН МЭДЭХ БОЛСОН ЗУРАГТ НЬ ХӨГЖИЛИЙН ЯМАР ҮЕ ШАТУУДЫГ ДАМЖИН ОДООГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН БЭ?
Зурагт (Телевизор) гэдэг нь телевизийн өргөн цацалтыг хүлээн авч дуу авиаг сонсгож, дүрсийг үзүүлэх зориулалт бүхий төхөөрөмж юм. (Латин: Tele-алс хол, vision-үзэгдэх, харагдах) бөгөөд Монгол хэлнээ энэ үгийг зурагт гэж буулгажээ.
Зурагт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш түгээмэл дэлгэрсэн бөгөөд өнөө үед цахилгаанаар хангагдсан газарт гэр ахуйн тавилга, хэрэгслийн зайлшгүй нэгэн төрөл болдог. Зурагт нь радиогаас суурь авч бүтээгдсэн ба хожим нь компьютер, гар утас зэргийн суурь болсон юм.
ЗУРАГТЫН ҮҮСЭЛ
Үе үеийн олон эрдэмтдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд зурагт бий болсон гэдгийг заавал онцлон тэмдэглэх хэрэгтэй. Английн эрдэмтэн Жеймс Клерк Максвелл (1831-1879) байгальд цахилгаан соронзон үелзлэл оршдог тухай таамаглал анх дэвшүүлжээ. Цахилгаан соронзон орон үнэхээр бодитой оршиж байгааг Германы эрдэмтэн Генрих Рудольф Герц (1857-1894) туршилтаар баталсан юм. Цахилгаан соронзон долгионы тархах хурд, түүний физик шинж чанарыг ч Герц нарийвчлан судалсан байна. Оросын эрдэмтэн Александр Степанович Попов (1859-1905), италийн эрдэмтэн Гульелмо Маркони (1874-1937) нар цахилгаан соронзон үелзлэлийг ашиглан агаарын орон зайг ашиглаж ямар нэгэн дохио дамжуулах арга бодож олжээ. Тэднийг анхлан радио зохион бүтээсэн эрдэмтэд гэж үздэг.
1880 онд П.И.Бахметьев дүрсийг алсад дамжуулахын тулд эхлээд цахилгаан соронзон орон болгож задлаад, дараа нь хүлээн авагчаар эргэж цуглуулах хэрэгтэй гэдэг санааг дэвшүүлсэн байна. Үүний дараа 1884 онд Германы эрдэмтэн Паул Нипков дүрсийг алс холын орон зайд дамжуулах анхны шийдлийг олжээ. Нипковийн санаачилсан энэ арга дээр тулгуурлан 1920 онд Шотландын зохион бүтээгч Жон Байрд (1888-1946) механик телевизор бүтээсэн юм.
1900 оны 8 дугаар сарын 25-нд Францын нийслэл Парис хотод олон улсын цахилгаан холбооны бага хурал зохион байгуулагдав. Энэ хуралд оролцсон Оросын инженер Константин Перский “ television” гэдэг нэртэй илтгэл тавьжээ. Ингэснээр телевиз гэдэг нэр томъёог хүн төрөлхтөн хэрэглэх болсон юм.
1907 онд гадны фото үзэгдлийг ашиглан Петербург хотын технологийн их сургуулийн багш Б.Л.Розинг өнөөгийн зурагт ажиллах үндсэн зарчмыг боловсруулжээ. Зурагтын цаашдын хөгжилд Б.П.Грабовский, С.И.Катаев, П.В. Шматков, В.К.Зворыкин зэрэг олон эрдэмтэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ер нь зурагт гэдэг бол олон хүний хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хамтын бүтээл юм. Одоо ч зурагтын материал, техникийн бааз шинэчлэгдсээр байна.
1953 онд өнгөт телевизор анх бүтээгдсэн.
ХАР ЗУРАГТ: “ХАЛТАР ЦАРАЙТ”-ЫГ ШИМТЭН ҮЗСЭН МОНГОЛЧУУД
Миний зурагттай танилцсан түүх хэзээ хойно тул аав ээжийн үлгэр мэт ярианаас эхлэх нь зүйтэй болов уу. Өнгөгүй хар зурагт. Нэг зуун ч хүрэхээргүй он цагийн өмнө одоогийн бидний мэдэх зурагтаас дэндүү болхи хэр нь тухайн үед нийгмийнхээ нүд баясгагч нь байсан өнгөгүй хар зурагт.
Түүхийн хуудсыг ахин сөхвөл 1927 онд анхны зурагт зохион бүтээгдсэн ба зурагтад зориулан бүтээсэн анхны контент нь Ж.Харли Маннерсийн "Хатан хааны элч" нэртэй жүжиг байв. Эл бүтээлийг та бидний сайн мэдэх CBS (Columbia Broadcasting System)-ийн харьяа WRGB суваг олны хүртээл болгож байсан юм.
Харин Монголчуудын зурагттай ойр дотно нөхөрлөсөн түүх эх хэл дээрээ нэвтрүүлэг, уран сайхны кино, мэдээ хүлээн авч эхэлсэн 1967 оноос эхэлнэ. Үүнээс өмнө бидний аав ээж, ах эгч оросын сувгуудыг ойлгох юм тун багатай ч орой өглөөгүй шимтэн үздэг байсан тухайгаа бидэнд нэг биш удаа дурсан ярьж байсан нь лав.
МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ЗУРАГТ ЗАСВАРЫН ТӨРӨЛЖСӨН ТӨВ "ТҮВШИН ЭЛЕКТРОНИКС"
Холбоо барих: 77774343 99262003
Хаяг: 3,4 хорооллын эцэс Дүүхээ дэлгүүрийн зүүн талд Хороолол барилгын материалын төв Б1 давхар. Өдөр бүр 09:00-20:00
Tuvshin Electronics-Зурагт засварын төв