Буцаалт & Хүргэлт
Дөрөв. Бараа солих ба буцаалт
Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг баталгаажуулах хугацаа 1 хоног буюу 24 цаг байна. Худалдан авагч сэтгэл ханамжийн баталгааны хугацаанд буруу сонголт хийсэн бараагаа (хэмжээ, өнгө, гаднах үзэмж г.м) өөр бараагаар сольж авч болно. Бараагаа буцаан өөр бараагаар солих үед дараах шаардлагыг хангасан байна
Ашиглаж хэрэглээгүй байх,
4.1.2 Шинэлэг байдлаа алдаагүй байх,
4.1.3 Иж бүрдэл бүрэн бүтэн байх,
4.1.4 Гаднах хайрцаг, сав, баглаа боодол бүрэн бүтэн ба хэрвээ эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд гарах зардлыг худалдан авагч хариуцна. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг захиалгын төлбөрийг төлсөн болон тус захиалгыг буцаах, цуцлах тохиолдолд буцаалтын нөхцлийн дагуу шийдвэрлэнэ.
Хүргэж өгсөн бараа үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын гэмтэлтэй тохиолдолд шинэ эсвэл ижил бараагаар үнэ төлбөргүй сольж өгөх бөгөөд хүргэлтийн төлбөрийг байгууллага бүрэн хариуцна.
Худалдан авагчийн буруугаас шалтгаалан буцаах тохиолдолд электрон бараан дээр үнийн дүнгийн 3-15%-тай тэнцэх, Зурагтын засвар үйлчилгээ хийсэн тохиололд буцааж байгаа бол 10-15%-н шимтгэлийг суутгах ба барааг буцааж хүлээж авснаас хойш ажлын 15 хоногт багтаан худалдан авагчийн данс руу шилжүүлнэ.
Буцаалтын үнийн дүнгээс гүйлгээний нэмэлт шимтгэл /банкны шимтгэл хураамж (qpay, socialpay г.м), 1% - ийг хасч шилжүүлнэ.
Хэрэв бараа болон үйлчилгээг Pocketzero төлбөрийн нөхцөлөөр төлсөн бол буцаалтын үнийн дүнгээс ББСБ-н нэмэлт шимтгэл 6,5%-ийг хасч шилжүүлнэ
Барааны хүргэлт, захиалгат үйлчилгээ, дуудлагын үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд захиалагч бүрэн хариуцна
Тав. Хүргэлтийн үйлчилгээний нөхцөл
Вэбсайт нь хүргэлтийн үйлчилгээг зөвхөн Улаанбаатар хотод үзүүлэх ба хэрэглэгчийн хүсэлтээр орон нутагт хүргэх тохиолдолд орон нутгийн унаанд дамжуулан хүлээлгэн өгөх ба дамжуулан хүргүүлснээс үүдсэн эрсдийг хариуцахгүй болно.
Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 24-48 цагт хүргэнэ.
Хэрэглэгч вэбсайтаас бараа үйлчилгээ захиалан хүргүүлэхдээ хүргэлтийн хаягийг үнэн зөв, дэлгэрэнгүй бичих мөн холбоо барих өөрийн болон хоёрдогч гар утасны дугаарыг бичиж үлдээх ба шаардлагатай үед хүргэлтийн ажилтан залгахад дуудлага хүлээн авах үүрэгтэй.
Бараа захиалгын тээвэрлэлт, хүргэлтийг "Pick Pack" ХХК хүргэлтийн мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул хүргэлтийн явцад захиалсан бараа гэмтэл, сэвтэлтэй ирсэн тохиолдолд дээрх байгууллага бүрэн хариуцаж арга хэмжээ авна..
Хот доторх хүргэлт нь хотын дараах хязгааруудад хийгдэнэ:
А. СХД: 22-ын товчоо, Орбит, Толгойт,Баянхошуу
Б. ЧД: Чингэлтэй, 7 буудал
В. СБД: Дамбадаржаа
Г. БЗД: Улиастай, Баянзүрхийн товчоо
Д. ХУД: Нисэх буудлын дэргэдэх товчоонууд гэсэн цэгүүдээр тогтооно.
Вэбсайт нь хот доторх хүргэлт болон хотоос гадагш хүргэлтийн төлбөр болон хугацааны хувьд барааны овор хэмжээ, тээвэрлэлтийн нөхцөл, хотын бүсчлэлээс хамааруулж тогтоосон “Түвшин электроникс" ХХК-ны үнэ тариф, хугацааг мөрдөнө.
Бараа хүргэгч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө хүлээн авагчийн утасны дугаар мэдээллийг шалгана. Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж баталгаат засварын хуудсыг худалдан авагчид хүлээлгэн өгнө.
Худалдан авагч нь барааны худалдан авсан барааны бүрэн байдал, иж бүрдэл, тээвэрлэлтийн гэмтэл болон дагалдах бэлэг урамшууллыг шалгаж хүлээж авсны дараа хүргэлтийн баримт дээр гарын үсэг зурснаар бүрэн бүтэн хүлээн авсанд тооцно.
Худалдан авагч хүргэлтээ ямар нэг шалтгаанаар аваагүй /утсаа аваагүй, хүргэлтийн хаягт очиход хүлээн авах боломжгүй байх г.м /тохиолдолд хүргэлт дараагийн өдөрт шилжүүлнэ.
Онлайн зээлээр худалдан авсан Хэрэглэгч зээлийн гэрээн дээр баталгаат гарын үсэг зурах шаардлагатай тул тухайн зээл гаргач өөрөө хүргэлтийн бараа бүтээгдэхүүнээ хүлээн авах үүрэгтэй.
Хүргэлт гарсанаас хойш хүргэлтийг цуцалбал барааны үнийн дүнг буцаах бөгөөд хүргэлтийн үнийг буцаах боломжгүй